zugeer l zochil... | |
Hairiin tuhai surgamjit oguulleguud 2: mod nawch salhi 3
00:42, 2009-10-23
.. 1 сэтгэгдлүүд
.. Холбоос
Навч Би унаж буй навчис цуглуулах их дуртай байсан болохоор өөрийгөө “НАВЧ” гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би Мод гэдэг залууд маш их хайртай боллоо. Гэхдээ бид ойр дотно байгаагүй, зүгээр л энгийн найзууд байв. Түүнийг анхны найз охинтойгоо болзоход, миний өмч биш учраас тэр эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг ухаарч, юу ч хэлэлгүй орхисон. Гэвч тэд 2хон сар үерхээд салахад нь би дотроо их баярлаж билээ. Удалгүй сарын дараа Мод дахиад 1 охинтой үерхсэн ч бас бүтэлгүйтэв. Мод надад их таалагддаг. Түүнд би таалагддаг гэдгээ ч мэднэ. Гэвч тэр яагаад намайг огт анхаарч үздэггүй юм бол? Түүнийг шинэ найз охинтой болоход ямар хэцүү гэж санана.. Хэрвээ тэр сайн биш юм бол яагаад надад сайн ханддаг юм бэ? Энгийн найзууд хэзээ ч бие биедээ ийм дотно байдаггүйсэн. Би түүнийг юунд дуртай, юунд дургүйг ч сайн мэддэг. Гэхдээ л би түүнд хайртай. Хэзээ нэгэн цагт тэр надад хайртай гэж хэлнэ гэдэгт би итгэн хүлээсээр л... Шаналал, уйтгар, ганцаардал намайг 3н жил зовоолоо шүү дээ. Цаашид би ийм байдлаар амьдарсаар, хүлээсээр л байх уу гэж өөрөөсөө асуудаг болсон. Навч модыг орхин явах ёстой, ингэхийн тулд асар их сэтгэлийн зориг тэвчээр шаардагдана гэж би боддог байв. Сургуулиа төгсөх жил миний араас Салхи гэдэг хүү хайртай гээд гүйдэг боллоо. Өдөр бүр надтай уулзах гээд ирэхэд нь би анхандаа дургүй байсан хэдий ч нэг л мэдэхэд түүний уян зөөлөн, халамжтай, ухаалаг, үнэнч сэтгэлд нь татагдсан юм. Салхи Навч намайг Модноос хийсгэн авч явахын тулд бүхнээ зориулна. Эцэст нь тэр намайг таагүй дурсамжаас минь холдуулан, жаргалтай газар аваачиж өгч чадах юм байна гэдгийг би ухаарсан юм. “Салхи Навчийг илбэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг хамтдаа үлдээч гэж гуйсангүй дээ!”. Ингээд би модыг орхин одлоо. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 30-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |