zugeer l zochil...

Oguulleg: Эхийн сэтгэл

Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжнээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.  Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байв. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болж солигдлоо. Дээр нь хичнээн эмчлэвч нүд нь засрахгүй байлаа.

Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийгээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга байлаа.

Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг дахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга ор мөргүй алга болж монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ.

Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч: - Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу? хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь:-Үгүй охин минь, зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. *Тэр надад хэрэггүй* гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.


Сэтгэгдэл үлдээх

21:35, 2024-02-05 .. Бичсэн: Зочин
Omg

21:18, 2018-03-05 .. Бичсэн: Зочин
Ehiin setgel gej eniig l heleh baih daa

19:36, 2017-02-02 .. Бичсэн: Зочин
Ymar goy eh Ve shulgiin temtseend unshina ylan gedegt itgeltei bn


баярлах

17:21, 2016-05-10 .. Бичсэн: bayrmaa (зочин)
vnexeer gaixaltai xair bol exiin xair eej blsn xoinoo eejiigee oilgodog yum bn тэврэлт

20:00, 2016-04-26 .. Бичсэн: Зочин
ih goy ugiilleg bn ih orovdoltei ym ehiinm setgel iim aguu baidgiig oilgoloo buur uilchlaa eejdee baihad ih bayrldag

19:54, 2015-05-01 .. Бичсэн: Зочин
ehiigee hatrlaj yavaarai.

20:54, 2014-02-25 .. Бичсэн: altangerel (зочин)
bi oguulleg bolon uran zohiold durtai ene oguulgiin utag sanaa ihleh gesen ug ih towch buyu todorhoi bailaa


16:47, 2014-02-14 .. Бичсэн: Зочин
gaihashig

16:37, 2013-01-18 .. Бичсэн: monhzaya
eejiin setgelee gej


гайхалтай

11:23, 2012-12-25 .. Бичсэн: Зочин
хүнд ээж нэг л олддог шүү дээ хүмүүс ээ.бидний бурхан бол ээж минь юм.ээжийгээ хайрлаж яваарай.дараа нь ямар нэгэн байдлаар харамсахгүй байгаасай.
Зүүний сүвэгчээр урсах он жилийн уртад
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла амьд бурхад минь
тэврэлт үнсэлт хайртай

Эхийн сэтгэл

19:54, 2011-11-01 .. Бичсэн: tamiraa (зочин)
ih goe ogullg b.a ih unen ugte yuma eje ohin n tanida hairta shu buh ejudde hairta humust ene o.mend


17:03, 2011-10-28 .. Бичсэн: Bliss (зочин)
Mash goe blog bna mash chuhal haij bsan zuilee olloo bayarlalaa

17:12, 2011-10-23 .. Бичсэн: chagi (зочин)
баярлах ymar goy ym be ndd bs aimar ih taalagdaj bn unheer ehiin setgel iim aguu gdgiig oilgoloo kkkkkkk баярлах thank you veru much

16:17, 2011-09-28 .. Бичсэн: uka (зочин)
yasn goy ym be ? гоё шүү bi eejeesee hol bga bolhoor eniig unshaad eejrvvgee ywmaar sanagdchihlaa herwee bi vrgeljlvvlwel (eejee ohin ni taniihaa nvdiig awsanch vrgelj tanihaa az jargaliig harah nvd chin bh bolno gh bsan ehiin setgelee gj уйлах уйлах уйлах уйлах uilaad bnaaaaa

19:46, 2011-06-23 .. Бичсэн: gggggggggggggg
гоё шүү gogo ymaa uilchlaa


{ Сүүлийн хуудас } { 14-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Zvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdad
Oguulleg: Сэгсрээд үсэр
Oguulleg: Цаг бол алт
Oguulleg: Амьдралын үнэ цэнэ
Oguulleg: Хайрын түүх
Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу
Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал
Oguulleg: Сахиусан тэнгэр
Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл
Oguulleg: Мотоциклийн осол
Oguulleg: Сохор дурлалын түүх
Oguulleg: Гутрангуйн гамшиг
Oguulleg: Ус цэцэг хоёр
Oguulleg: Эхийн сэтгэл
Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав.

Найзууд

DESI
Shuvuukhai
legion
Зоригт ван
Turbold



:-)
 
xaax