zugeer l zochil... | |
Hairiin tuhai surgamjit oguulleguud 3: mod nawch salhi 3
00:44, 2009-10-23
.. 35 сэтгэгдлүүд
.. Холбоос
Салхи Би өөдөөс үлээж буй салхийг сөрөн алхах дуртай байсан болохоор өөрийгөө “САЛХИ” гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би Навч гэдэг охинд маш их хайртай боллоо. Гэвч Навч, Мод гэдэг залууд хайртай. Иймээс би түүнийг хийсгэн авч явахын тулд их хүчтэй байх ёстой. Хүчтэй Салхи би л түүнийг хийсгэн авч явж чадна. Анх би хөл бөмбөгийн тэмцээн дээр Навчийг олж харсан юм. Тэр охин тэмцээн болгон дээр 1 л хүнийг хөгжөөн дэмждэг байлаа. Эхэн үедээ би их гайхдаг байсан. Тэрээр Мод гэдэг залуутай ярих үедээ маш их баяр баясгалантай болсон байдаг. Навч тэр залуу руу хардаг шиг би ч гэсэн Навч руу тэгэж хардаг болов. Нэг өдөр Навч, Мод 2 тэмцээн дээр харагдсангүй. Би их уйтгарлан шаналж, тэдний анги руу очиж гаднаас нь нууцаар харлаа. Удалгүй Мод ангиас гараад явахад, Навч охин нулимс унаган суугааг хараад, би их өрөвдөж билээ. Удаахь өдөр нь би Навчид сэтгэлийн үгтэй захиагаа өглөө. Тэр маш их гайхсан боловч инээмсэглэн, захиаг минь авлаа. Удалгүй тэр надад хариу бичихдээ: “ Навч, Модонд дэндүү их хайртай тул Салхи Навчийг хийсгэж чадсангүй. Учир нь Навч, Модыг орхиж явахыг хэзээ ч хүсдэггүй болохоор л тэр шүү дээ” гэсэн байв. Үүнээс хойш Навч надад арай өөр ханддаг болсон. Нэг л өдөр тэр охин намайг хайрлах болно гэдэгт би итгэдэг. 4н сарын хугацаанд би түүнд 20 удаа хайртай гэдгээ илчилж билээ. Би түүний сэтгэлийг татахын тулд нилээд хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа л бүхнийг харуулна шүү дээ... Нэгэн удаа би түүнтэй утсаар ярихад, тэр зөвшөөрсөн хариу өгсөнсөн. Миний сэтгэл их хөдөлж, хувцасаа солиод хар хурдаараа гүйн, тэдний хаалганы хонхыг дарлаа. Навчийг хаалгаа нээхэд би түүнийг маш чангаар тэврэн, үнсэж билээ. Салхи Навчийг илбэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг хамтдаа үлдээч гэж гуйсангүй дээ! Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 29-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |