zugeer l zochil...

Hairiin tuhai surgamjit oguulleguud 1: mod nawch salhi 3

Мод, Навч, Салхи гурав

Мод

Би нахиалж байгаа модыг зурах их дуртай байсан болохоор өөрийгөө “МОД” гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би 5н охинтой дараалан үерхэж билээ. Мөн Навч гэдэг ангийн охин надад их таалагддаг байсан ч би түүнтэй үерхээгүй.  Тэр жирийн л нэг охин байсансан. Навч  цовоо сэргэлэн, ухаантай, шударга зангаараа бусдаас ялгагддаг байсан бөгөөд миний араас 3н жилийн турш хайр зарлан гүйсэн юм. Гэвч би түүнийг миний зиндааны залууд огт тохирохгүй охин гэж боддог байв.

Нэгэн удаа намайг 2 дах найз охиноо үнсэхэд, тэр гэнэт бид 2-ын дундуур сандран гүйн орж ирээд, нүүр нь улайснаа, инээмсэглээд, “За за, үргэлжлүүл дээ” гэж хэлчихээд, орхиод явлаа. Дараагийн өдөр нь Навч хичээлдээ ирэхдээ уйлсаар байгаад нүд нь хавдсан байсныг би хараад өдөржин шоолон инээж билээ. Би хичээлээ тараад хөлбөмбөгийн тэмцээнд явахаасаа өмнө ангиасаа хувцасаа авах гэж ороход Навч ангид ганцаараа уйлаад сууж байв.  Тэгэхэд би юу ч хэлж чадахгүй гараад яваад өгсөнсөн.

Миний 4 дэх найз охин нэг удаа Навчтай ширүүхэн маргалдлаа. Би хэдийгээр Навчийн зөв гэж дотроо бодсон ч , найз охиныхоо талд орсон юм. Дараа өдөр нь Навч юу ч болоогүй юм шиг урьдынхаараа надтай алиа хошин юм ярьж, инээж байлаа. Би түүнийг надад их гомдсон гэж мэдэж байсан ч, яг өөртэй нь адилхан сэтгэл минь зовнисон гэдгийг Навч огтхон ч төсөөлөөгүй байх..

Дараа нь би 5 дах найз охиноосоо салахдаа Навчтай уулзсан юм. Би түүнд энэ тухай хэлэхэд, хариуд нь Навч найз залуутай болсноо хэлэв. Түүнийг “САЛХИ” гэдэг. Тэр их эрч хүчтэй, ухаалаг залуу гэдгийг би мэднэ. Салхийг Навчид их сайн гэдгийг сургууль даяараа мэддэг байлаа. Энэ бүхнийг мэдээд би дотроо их харамссан боловч түүнд мэдэгдэхгүйг хичээн инээмсэглэж, баяр хүргэв. Гэртээ ирээд би маш их харамсан уйлж билээ. Эргээд бодоход, тэр охин надад хайртай болоод ямар их шаналдаг байсныг би одоо л ухаарч сууна.

Төгсөлтийн баярын үдэшлэг дээр миний утсанд нэг мессеж ирлээ, Мессежинд: Салхи Навчийг илбэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг хамтдаа үлдээч гэж гуйсангүй дээ!” хэмээн бичсэн байв.


Сэтгэгдэл үлдээх

23:29, 2013-03-07 .. Бичсэн: :( (зочин)
vneheer goy yma

agaarin bombolog

08:25, 2012-12-05 .. Бичсэн: javhlan (зочин)
agaarin bombolog mash goy

{ Сүүлийн хуудас } { 31-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Zvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdad
Oguulleg: Сэгсрээд үсэр
Oguulleg: Цаг бол алт
Oguulleg: Амьдралын үнэ цэнэ
Oguulleg: Хайрын түүх
Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу
Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал
Oguulleg: Сахиусан тэнгэр
Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл
Oguulleg: Мотоциклийн осол
Oguulleg: Сохор дурлалын түүх
Oguulleg: Гутрангуйн гамшиг
Oguulleg: Ус цэцэг хоёр
Oguulleg: Эхийн сэтгэл
Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав.

Найзууд

DESI
Shuvuukhai
legion
Зоригт ван
Turbold



:-)
 
xaax