zugeer l zochil... | |
Хар Отгоо, Шар Отгоо...
"Амгаа"
Араатан гэвэл хар Отгоо Алцагануур гэвэл шар Отгоо Гоо гэвэл Болорцэцэг Гомдмоор гэвэл Анхмаа Янаг гэвэл Сэрчмаа Янхан гэвэл Энхмандах Амгаа харин агуу юм Арай бусдаас ондоо юм Ингээд Амгаа амьдарсаар Эгэл бусдыг шоглосоор.... Хөөрхий хар Отгоо гэж 220-ийн атаман байж билээ...Одоо ч нээрээ байхгүй бурхан болсон гэлүү, аавын хаалга татсан гэлүү нэг л юм болсон гэсэн...Янз бүрийн баяр болохоор л ирээд татвар хураана. Хүүхдүүд их дургүй. Харин хаа очиж намайг яадагчгүй байсандаа. Манай найз бид 2-ыг аая Лимп бизкитүүд гээд хэхэ... ... ...........................
"Энхмандах"-т
Ээ чааваас Энхмандах Эгэл Б..........д дурлажээ Ээж ааваас заяасан биеэ Ээрэмлийн машинаар сийчжээ Харин тэгтэл Б............... Хайргүй гэдгээ хэлжээ Хайран сайхан залуу нас Хайргүй гэдгийг сонсоод Эргэж тэнхрэх шиг боловч Эргээд буцах гэж чадсангүй Гол нь харласан Энхмандах Гоморхож уйлаад үхэв... Хахаха би яг тодхон санаж байна. 2003 оны хавар 10аа төгсөх гээл бужигналдаж байсан үе...Хичээл дээр Манай ангийн Амгаа гэдэг нэг банди бичиж өгсийн хахаха. Одоо болтол тэр бичиж өгсөн өөдөсхөн цаасыг нь би 7н жил хадгалжээ хөөрхий... ... Буцаад л нөгөө хороо хэрэглээд эхэлчихлээ...
Энэ тамхи гээч муухай хорыг бүхэл бүтэн 7н жил татсаны эцэст уг нь гарсан юмсан...Тамхинаас гарсан өнгөрсөн 4н сарын хугацаанд ёстой л нөгөө хүн төрхөндөө орно гэдэг шиг сайхан булцгар цагаан залуу болж байсан юмсан, даанч сүүлийн хэдэн өдөр бүүр яг анх орж байсан шигээ, татаагүйгээ нөхөж татаж байгаа юм шиг л арай дэндүү их татаж байнаа яах вэ? айн хүмүүсээ...10-н жилдээ ангийн ганц тамхи татдаггүй нь байлаа гэж...Тамхи татдаггүй байхад халаасанд өглөө байсан мөнгө хэвээрээ л орой нь харидаг байлаа одоо тэгсэн яасан байхгүйээ хамаг мөнгөөрөө тамхи аваад л уурын зуух шиг л болчлоо...Өдөрт одо...
Худлаа, худлаа, худлаа...Мандахыг сургуульд нь андахгүй ногоон ноосон малгайтай Манж зантай бялдууч нэгэнд үнэн үгийн халгаатай Уулзая ууя сууя гэсэн нөхдүүд байнгын залгаатай Урмыг нь хугалж түүний утас нь дандаа салгаатай......... Баяртай Блогмн.....За Мандах миний бие энэхүү блог гэгч зүйл анх нээсэн цагаасаа авхуулаад л цаг л гарвал зав л гарвал компьютерийхээ өмнө ирээд суучихдаг өвчтэй боллоо...Одоо бүүр сүүлдээ нүд аргаж хорсоод нулимас их гарах болсон учир блогоо тодорхойгүй хугацаагаар бичиж хөтлөн явуулж чадахгүй болсноо эрхэм уншигч та бүхэндээ хэлэх гэсиймаа ккк...Нүдээ хайрлахгүй бол болохгүй шүү шинэхэн блогчидооо.......Блогт донтдог гэж хэн нэг нь үнэхээр зөв хэлжээ хөөрхий.....Миний хөтлөн явуулдаг Гитарын таб болон Мандахын өврийн дэвтэр гэсэн 2 блогоо түр зуурхан та бүгдэд нээлттэй, өөртөө хаалттай үлдээедээ...Түр баяртай... Би - нугарч үзээгүй өвдөгний удам...
Би - нугарч үзээгүй өвдөгний удам
Би - өвдөж үзээгүй толгойны удам Би - цавчиж үзээгүй нүдний удам Би - андуу дуулаагүй чихний удам Би өөрөө зохиогоогүй юм шүү..Хуучин дэвтэр дээр минь байна 2006-5-16... Гоё хүүхнүүдийг бүү тоо...
Гоё хүүхнүүдийг бүү тоо
Тэр чинь нүдний солонго оо Гологдсон бүсгүйг хайрлаж яв Тэр чинь зүрхний сонголт оо Хаян Ахынхаа номыг уншиж байгаад нэг ийм юм оллоо..Нээрээ үнэн юм байна шүү... Хамгийн гажууд нэртэн...
Монгол хүн бүр үр хүүхэддээ утга төгөлдөр нэр өгдөг уламжлалтай. Гэтэл нэг хүнийг тахин шүтэх дон шүглэсэн үед МЭЛС, МЭЛСЧО буюу Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэсэн нэрийн эхний үсгээр хүүхдэд нэр өгөх явдал байв.
Элдэв өвчин зовлон гай тотгор, далдын муу юмнаас хамгаалах зорилгоор Хүнбиш, Муугөлөг, Оргодол, Бэлтрэг, Хомоол, Энэбиш, Тэрбиш гэх мэт нэр өгдөг ёс ч байлаа. Эдүгээ тийм нэр ховор болсон боловч ард түмнийхээ ёс заншил, түүхэн уламжлалыг үл тоомсорлон хачин этгээд нэр өгөх явдал байгаа ажээ. Манай улсын паспорт авсан иргэдийн дотор Шунал, Шунахай, Яатуу, Ярвайдаг, Муйхар гэ... Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном
Бичсэн: Зоригт ван
16:07, 2010-03-05 .. Бичигдсэн: Дэлхийд хамгийн хамгийн...Монгол... .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг бол улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх ном юм. Энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширийн хийдэд урлан бүтээжээ. Уг ном нь цаас хэрэглэлгүй зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн хуудастай бөгөөд номын үсгийг цутгаж алтаар шаржээ. Уг ном 10 боть бүхий Түвд, Монгол, хятад хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суваргын з... Монгол хэл минь устаж байна...Сүүлийн үед гадуур явж байхад хаа сайгүй буруу зөрүү, хайш яйш бичсэн рекламны самбарууд, дэлгүүрийн хаяг, зарлалууд тааралдах болждээ. Ялангуяа 100-н айл орчмын барилгын дэлгүүрүүд. Аргагүйлдээ тэд нар бол санаатай тэгж бичиж байгаа юм чинь...Муусайн хужаагууд... Орой гэртээ орж ирээд зурагтаа асаана , хараал идсэн хэдэн сувгаар нь нэг бол Монголчуудыг мунхруулаад удаж байгаа нөгөө л олон ангит Солонгосын савангийн дуурь, аль эсвэл ядаргаатай хэдэн реклам нь зогсоо зайгүй юм үзүүлэхгүй цувчихна...Сүүлдээ бүр киноны дундуур реклам биш рекламан дундуур кино үздэг болждээ бид чинь...За яршиг г... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |