zugeer l zochil... | |
20 nasaa gj..
17:42, 2010-02-20
.. 2 сэтгэгдлүүд
.. Холбоос
Миний бие 20н насыг хүрээд 10 ч хоноогүй байна. Яагаад ч юм насаа 10н гэж тоолохоо больж байгаа болохоор нэг л том хүн болж байгаа ч юм шиг сэтгэл хөдөлсөөр 20н настай золголоо. Яг үнэндээ өөрчлөгдсөн юм юу ч мэдэгдсэнгүй, угаасаа байсанчгүй. Гэхдээ энэ бол амьдралаа төлөвлөж, өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж эхлэх нас юм гэдгийг бага багаар ойлгож эхлэж байх шигээ... Магадгүй ингэж бодож эхлэхэд саяхан уншсан ном маань ч багагүй нөлөөлсөн байх гэж бодож байнаа... Нам Ин Сүк гэж Солонгос автортай “Everything of women’s life can be changed in their 20’s “ буюу манайханы орчуулснаар “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” гэсэн бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөө, сургамжуудтай дажгүй ном байна лээ. Түрүү хавар худалдаанд гарангуутаа л Bestseller болоод байсан, одоо ч гэсэн сайн л гүйлгээтэй явж байна лээ. Та нарт гэж зөвлөхөд тэр номыг аваад нэг уншчихвал зүгээр л юм байна лээ шүү. кккк... “Хүн уншихаа больвол сэтгэхээ больдог” гэж нэг мундаг хүн л хэлсэн санагдана.. тэр ч үнэн байхөө.. За за ямар ч байсан тэр номноос уншаад өөрт таалагдсан, бусдад ч гэсэн нэгийг бодуулаасай гэж бодсон хэдэн өгүүлбэр тэмдэглэсэн юм түүнийгээ та нартай хуваалцах гэсиймаа.. Ухаантай эмэгтэйчүүд телевизийн олон ангит киногоор дамжуулж амьдралаа бий болгодоггүй, харин өөрийн амьдралаар кино бүтээдэг.Амжилт гэдэг бол бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байх ёстой зүйл юм. Хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байхад ганцаараа л өөрийгөө амжилтанд хүрсэн гэж бодоод байх нь амжилт биш. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа амжилт л жинхэнэ амжилт байдаг. 20н насандаа хөгжилтэй амьдрах гэдгийг сурч эс чадваас насан туршдаа амралт гэж юу байдгийг мэдэхгүй амьдрах болно. 30 хүрээд л амьдрал дууслаа гэж бүү бод!!! 20 нас гэдэг бол ямар нэг юмыг бий болгох бус, 30 гарсан хойноо ямар нэг юмыг бүтээн байгуулахын тулд тухайн эрдэмд суралцдаг үе юм. Мөрөөдөл хүнийг өөрчилдөг. Биелүүлэхийг хүсч байгаа эцсийн зорилгоо бид мөрөөдөл гэж нэрлэдэг. Уйтгар гунигт автсан цэцэнтэй найзалснаас, аз жаргалтай тэнэгтэй найзал. Өөдрөг үзэлтэй хүнд үргэлж хариулт байдаг. Хэдийгээр мэдээллийн эрин үед амьдарч байгаа ч амжилтанд хүрсэн хүмүүсийн олонх нь номыг шимтэн уншигчид байдаг. Энэ утгаараа ном гэдэг нь хүнд мэдээлэл өгөхөөсөө илүүтэй ухааралыг хайрладаг зэвсэг юм байна. “Өөдрөг өдрийн тэмдэглэл” хөтлөцгөөе. Энэ тэмдэглэлдээ тухайн өдөрт болсон үйл явдлуудаас зөвхөн сайн сайхан зүйлүүд, мөн өөрийн найдаж хүлээж байгаа ирээдүйн сайн сайхан зүйлүүдийг бичих юм. Хэдий гутранги үзлийн сүүдэр чам дээр хүчтэй туссан гунигтай өдөр байлаа ч “Өөдрөг өдрийн тэмдэглэл” бичээд босч ирэхэд арай л дээрдсэн байх болно. Мөнгийг зөв хэрэглэдэг хүн мөнгийг сайн олдог. Мөнгө хайрыг орлодоггүй, хайр ч мөн мөнгийг орлодоггүй гэнэ шүү. Чадвартай залуу, царайлаг залуу, мөнгөтэй залуу бүгдтэй нь найзалж үз. Сайн хүнтэй гэрлье гэж үнэн сэтгэлээсээ хүсч байж л сайн хүнтэй гэрллэж чадна. Бүх талаараа чамаас илүү залуутай найзлахаас бүү зүрхшээ. Тийм залуучууд чамайг сонирхоод байвал чамд тэдний сэтгэлийг татах, бусад эмэгтэйчүүдэд байдаггүй зүйл байна л гэсэн үг. Тиймээс нүүр бардам тэр залуутайгаа гэрлээрэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 19-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |