zugeer l zochil... | |
Hairiin tuhai surgamjit oguulleguud 6: Gulug zarna
00:48, 2009-10-23
.. 4 сэтгэгдлүүд
.. Холбоос
Гөлөг зарна Дэлгүүрийн эзэн “Гөлөг зарна” гэсэн зарыг хаалган дээрээ хадаж байлаа. Ийм төрлийн зар бяцхан хүүхдүүдийн сонирхлыг ихэд татдаг болохоор нэг жаахан хүү дэлгүүрийн эзэн дээр зарын тухай лавлахаар ирэв. Хүү: “Та гөлөгнүүдээ хэдээр зарах юм бэ?” гэж асуулаа. Эзэн: “30-50 доллараар л зарна” гэж хэлэв. Бяцхан хүү халаасаа ухаж, хэдэн задгай мөнгө гаргаж ирээд, “Надад 2 доллар 37 цент байна, гөлөгнүүдийг чинь харж болох уу?” гэж асуув. Эзэн инээмсэглэн шүгэлдэхэд, саяхан гөлөглөсөн халтар нохой үүрнээсээ давхин гарч ирэхэд араас нь 5н бондгор гөлөг даган гүйлдэв. Гэтэл нэг гөлөг бусдаасаа нэлээн хоцорч яваа харагдана. Хүү тэр даруй хамгийн ард нь мөлхөж ядан яваа гөлгийг онцолж, “Энэ жаахан нохой яасан юм бэ?” гэж лавлав. Дэлгүүрийн эзэн: “Малын эмч энэ гөлгийг үзээд ташаа нь гэмтсэн гэж хэлсэн. Энэ гөлөг үүрд ийм доголон байх болно” хэмээн тайлбарлав. Хүү учиргүй баярлаж: “Би энэ гөлгийг л авмаар байна” гэлээ. Эзэн: “Үгүй үгүй чи энэ гөлгийг худалдаж авах хэрэггүй. Хэрэв чи хүсээд байгаа юм бол чамд зүгээр өгчихье” гэлээ. Хүү жаахан ундууцаж, дэлгүүрийн эзний нүд рүү цоо ширтэн, хуруугаа зааж ингэж хэлэв. “ Таныг энэ гөлгийг надад зүгээр өгөөсэй гэж би хүсэхгүй байна. Энэ гөлөг бусад бяцхан нохойнуудтай адилхан үнэтэй байх ёстой. Би үнийг нь бүтнээр нь төлнө. Одоо надад 2 доллар 37 цент байна. Би бүх мөнгөө төлж дуустал танд сар бүр 50 цент өгөх болно” гэж хэллээ. Эзэн учиргүй сандарч, “Чи энэ гөлгийг үнэхээр авмаар байгаа юм уу?, Энэ гөлөг бусад шигээ гүйж харайж, үсэрч, чамтай тоглож чадахгүй шүү дээ” гэлээ. Гэтэл хүү доош бөхийж, өмдөө дээш татахад, хүүгийн хөл нь мушгирч, зүүн хөлийг нь металл тулгуураар тогтоосон байв. Хүү дэлгүүрийн эзэн рүү харж, зөөлөн дуугаар: “Би өөрөө ч сайн гүйж чаддаггүй юм. Энэ бяцхан гөлөгт өөрийг нь ойлгодог хэн нэгэн хэрэгтэй шүү дээ” гэлээ. БИДЭНД ӨӨРСДИЙГ МИНЬ ОЙЛГОДОГ АНД, НӨХӨД ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 26-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |